​Түүхэн товчоо

​Одоогийн компанийн эхлэл суурийг хоёр залуу хос маань анх Урлах эрдэм дээд сургуулийн төгсөх ангийнхаа дипломын ажлыг хийхээр эцэг эхийнхээ дэмжлэгтэйгээр анхны 3 машинаа худалдан авч гутал урлах ажлаа эхэлж байжээ. Сургуулиа амжилттай дүүргэсэн залуус монгол орны цаг агаарын онцлогт тохирсон монгол хүний хөлний онцлог, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, дулаахан, хөнгөн гутал болох “Хөөндий” гутлаа зохион бүтээж, 1ш оёдлын машин, 1ш үрэлгээний машин бусад туслах тоног төхөрөөрөмжтэй, ажлын байр түрээслэн ажил бизнесийн гараагаа эхлүүлсэн түүхтэй билээ.  

.

2011
“Хорол Коллекшн” ХХК

2011.12.02-ны өдөр үүсгэн байгуулж “Хөөндий” монгол брэнд гэж өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээрээ олны талархал хүлээж хэрэглэгчиддээ танигдсан. Мөн хавар, намар, зуны эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гутлуудыг зохион бүтээж үйлдвэрлэн, худалдаанд гаргаж эхэлсэн.

2013

2013 он Бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэн борлуулалт өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан өөрсдийн үйлдвэрийн байрыг худалдан авч, ашиглалтад оруулснаар ажлын байрыг 3 дахин нэмэгдүүлж чадсан билээ. Бид сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулан сурагчийн гутлын загварыг шинээр зохион бүтээж худалдаанд гаргасан маань хүүхэд багачуудын сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан.

2014

Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийж, тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэн, 20 гаруй нэр төрлийн гутал болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 100 хувь үйлдвэрлэлийн дамжлагын системд шилжин ажиллах болсон.

2015

Үйлдвэрийн барилгаа өргөжүүлэн 2 давхар болгосон бөгөөд орчин үеийн дэвшилтэт техник, технологиор үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжөө шинэчлэн, үйлдвэрлэлийн “Конвэйр”-ийн оновчтой зохион байгуулалтын хэлбэрт шилжиж, 30 орчим хүнийг тогтмол ажлын байртай болгон 40 гаруй нэр төрлийн чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ханган ажилласан.  


Бид ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн байгууллагын нэрэмжит Спортын 6 төрөлт тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

2017

Үйлдвэрийн барилгаа дахин өргөжүүлснээр бэлэн бүтээгдэхүүн хадгалах агуулах болон цехүүдийн талбайн хэмжээ нэмэгдүүлснээр хөдөлмөрийн бүтээмж дээшлэн нэг өдөрт 50-70 хос гутал үйлдвэрлэдэг болов. Мөн хамт олны харилцаа хандлагыг эерэгээр хадгалах үүднээс өвлийн цасны баяр, зуны аялал зугаалгыг тогтмол зохион байгуулж, ажилтнуудаа идэвхжүүлэн, ажилдаа дурлах урам зоригийг сэргээж өгснөөр ажлын бүтээмж нэмэгдэж, хамт олны уур амьсгалд үргэлж эерэг үр дүн гарч байдаг..

2018 - 2019

Гутал ХК-нийг татан буугдах үед гутлын үйлдвэрлэлийн хамгийн чухал үйлдвэрлэл болох гутлын хэвлүүрийн үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийг худалдан авч, үйл ажиллагааг дахин сэргээж, сүүлийн үеийн технологийн дэвшилттэй хослуулсан үйлдвэрлэлийг өргөжүүлэн үйл ажиллагааг нь жигдрүүлж, дотоодын жижиг, дунд, хувиараа гутал үйлдвэрлэгчдийн хэвлүүрийн хэрэгцээний 70 хувийг ханган ажиллаж байна. Энэ нь одоогоор Улсын хэмжээнд ажиллаж байгаа цорын ганц хэвлүүрийн үйлдвэр юм.

ОХУ-ын Дорнод Сибирийн технологийн их сургуулийн хөнгөн үйлдвэрлэл судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран Монгол адууны шилбэний арьсыг боловсруулах технологийн картыг анх удаагаа боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж эхлэв. Мөн онд ХХААХҮЯам, МАШҮХолбооноос зохион байгуулсан Гутал үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадвар шалгаруулах улсын “Анхдугаар” уралдаанд амжилттай оролцон тэргүүн байрыг эзлэв..

2020

Зохион байгуулалтын шинэчлэл хийж, орчин үеийн тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэн, үйлдвэрлэлийн “Конвэйр”-ийн зохион байгуулалтын хэлбэрээ сайжруулж, үйлдвэрийн байраа дахин өргөтгөн, хоногт 200 гаруй гутал, бусад арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн, монгол улсын эдийн засагт өөрсдийн хувь нэмрээ оруулан, өргөжсөөр байлаа.

Тэмцээн уралдаан

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гутал үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцож, эрэгтэй гоёлын гутал төрөлд I, II байр, эмэгтэй гоёлын гутал төрөлд I, II, III байр, эрэгтэй гоёлын цүнх I, II байр, эмэгтэй гоёлын цүнх I, III байруудыг тус тус эзэлсэн амжилт гаргав.

2021

Дэлхий нийтийг цочроосон Ковид-19 цар тахал, хөл хорионы үед үйлдвэрлэлээ хэвийн, тогтвортой явуулж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг өөрсдийн түвшинд оновчтой шийдэж, борлуулалтаа унагахгүй авч үлдсэн нь бидний хувьд цаг үеэ мэдэрсэн чухал шийдвэрүүд байлаа. .

Хүрэлсүх• CEO Хорол коллекшин ХХК

ХХААХҮЯам, НҮБ Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас /ЮНИДО/ европын холбооны санхүүжилтээр Монгол улсын Засгийн газар-Хүнс, Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлсэн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт ба загварын арга хэмжээ” уралдаанд эмэгтэй гутал төрөлд тэргүүн байр эзэлсэн.

2022

Бүтээгдэхүүний нэр төрлөө сүүлийн 7 жилд нэг дахин нэмэгдүүлж 80 гаруй төрөл болгон, орон нутагт гэрээт дэлгүүрүүдийг нэмэгдүүлж ажиллав. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гутал үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадвар шалгаруулах улсын уралдаанд гутлын төрөлд тэргүүн байр, цүнхний төрөлд тэргүүн байруудыг эзэлсэн амжилттай оролцов.

2023

Цаг үетэйгээ хөл нийлүүлэхийг зорьж, үйлдвэрийн барилгаа өргөжүүлэн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр хоногт үйлдвэрлэх бүтээгдэхүүний гарц эрс өсөж, гутал, цүнх, бусад арьсан эдлэл шинэ загвар төрлүүд нэмэгдсэн. МАШХолбооноос зохион байгуулсан Спортын 5 төрөлт тэмцээнд байгууллагаараа амжилттай оролцон Дартс эмэгтэй төрөлд гутгаар байр эзлэн Хүрэл медалийн эзэн болсон.

2024

Бид энэ онд бүтээгдэхүүний чанар, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэн өдөрт 200-300 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болоод байна. Мөн өнөөдрийн байдлаар бүтээгдэхүүний нэр төрөл маань олширч 100 гаруй төрөл боллоо. Ирээдүйд бид бүтээгдэхүүнүүдээ илүү сайжруулж дотоодынхоо хэрэглэгчдэд хүргэхээс гадна бусад орны хэрэглэгчдэд Монгол улсын үйлдвэрлэлийн салбарыг таниулж, бизнесээ өргөжүүлэх чиглэлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ экспорт хийх стратеги төлөвлөгөө барин ажиллаж байна.

Хөнгөн аж үйлдвэрийн 90 жилийн ойд зориулан МАШҮХолбооноос зохион байгуулсан Спортын 6 төрөлт тэмцээнд амжилттай оролцон багийн дүнгээр “ТЭРГҮҮН” байрыг эзлэн Спортын их наадмын “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзэн болов. Тус тэмцээнд гар бөмбөгийн эмэгтэй төрөлд II байр, гар бөмбөгийн эрэгтэй төрөлд III байр, сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд II байр, сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд III байр, дартс эмэгтэй төрөлд I байр, дартс эрэгтэй төрөлд III байр, шатар эрэгтэй төрөлд II байр, шатар эмэгтэй төрөлд II байр, ширээний теннис эмэгтэй төрөлд I байруудыг тус тус эзэлсэн амжилт үзүүллээ.

Медалийн хувиар!

80%