Компаний Танилцуулга
“Хорол Коллекшн” ХХК нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, гутал, арьсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч компаниудын нэг юм. Бид 2007 онд анх арьс ширэн эдлэлээр бүтээгдэхүүн хийж бизнесийн гараагаа эхэлсэн бөгөөд 2011 онд “Хорол Коллекшн” ХХК-аа үүсгэн байгуулж өнөөдөр 50 гаруй ажлын байрыг бий болгон, 100 гаруй нэр төрлийн гутал, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 4 салбар дэлгүүр, орон нутгийн 20 гэрээт борлуулагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол адууны ширийг үстэй нь боловсруулж, монгол орны цаг агаарын онцлогт нийцүүлэн монгол хүний хөлний онцлог, эрүүл ахуйн шаардлагад тохирсон, дулаахан, хөнгөн, гутлыг чанартай үйлдвэрлэн “ХӨӨНДИЙ” хэмээх нэрийн бүтээгдэхүүнийг бий болгож, хэрэглэгчдийн талархлыг хүлээн өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж чадсан.
Чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж, сэтгэл ханамжийг өндөрт байлгахын тулд 2015 онд орчин үеийн дэвшилтэт техник, технологиор үйлдвэрлэлийн техник хангамж, тоног төхөөрөмжөө шинэчлэн үйлдвэрлэлийн “Конвэйр”-ийн оновчтой зохион байгуулалтын хэлбэрт шилжиж бүтээгдэхүүний чанар, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэн өдөрт 300-500 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болоод байна.

Мөн Гутал ХК-нийг татан буугдах үед гутлын үйлдвэрлэлийн хамгийн чухал үйлдвэрлэл болох гутлын хэвлүүрийн үйлдвэрийн үйл ажиллагааг дахин сэргээж, сүүлийн үеийн технологийн дэвшилттэй хослуулсан үйлдвэрлэлийг өргөжүүлж үйл ажиллагааг нь жигдрүүлэн, дотоодын жижиг, дунд, хувиараа гутал үйлдвэрлэгчдийн хэвлүүрийн хэрэгцээний 70 хувийг ханган ажиллаж байна. Энэ нь одоогоор Улсын хэмжээнд ажиллаж байгаа цорын ганц хэвлүүрийн үйлдвэр юмаа.
Ирээдүйд бид бүтээгдэхүүнүүдээ илүү сайжруулж дотоодынхоо хэрэглэгчдэд хүргэхээс гадна бусад орны хэрэглэгчдэд Монгол улсын үйлдвэрлэлийн салбарыг таниулж, бизнесээ өргөжүүлэх чиглэлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах, стратеги төлөвлөгөө барин ажиллаж байна. Ингэснээр МУ-ын үйлдвэрлэл худалдааны салбар хөгжиж валютын эргэлтийг улсынхаа эдийн засагт төвлөрүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.
Бидний эрхэм зорилго
Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийнхээ эрүүл мэнд, сэтгэл ханамжийн баталгааг хангах чанартай бүтээгдэхүүнийг санал болгон, салбартаа тэргүүлэгч компани байж,олон улсын зах зээлд өрсөлдөхүйц компани болох .
Бидний үнэт зүйлс
• Бүтээлч санаачлага, чадварлаг ажилтан
• Чанартай бүтээгдэхүүн, байгальд ээлтэй үйлдвэрлэл
• Үнэнч хэрэглэгчид, итгэлтэй түншлэл
Бидний уриа
Монгол хүний чадавхиар салбартаа манлайлна.